[ИОНСЭЙ ИХ СУРГУУЛИЙН АНАГААХ УХААНЫ ИХ СУРГУУЛИЙН СЭБЭРАНС ЭМНЭЛЭГ] ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХАВДРЫН МЭС ЗАСЛЫН ШИЛДЭГ ЭМЧ КИМ ЁН ТЭ /ЭХ БАРИХ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ТАСАГ/

Эмэгтэйчүүдийн хавдрын мэс заслын шилдэг эмч
Ким Ён Тэ  /Эх барих эмэгтэйчүүдийн тасаг/

Ярилцлагаас авсан эшлэл

К: Эмэгтэйчүүдийн хавдрын өвчлөл дундаас онцгой аюултай буюу эмчлэхэд хамгийн төвөгтэй хавдраар та юуг нэрлэх вэ?
А: Хувь хүнийхээ туршлагаас үзэхэд өндгөвчний хорт хавдар гэж бодож байна. Умайн хүзүүний хорт хавдар болон умайн хүзүүний наалдангийн хувьд шинж тэмдэг нь эрт илэрдэг учраас өвчтөн урьдчилан мэдээд эмнэлэгт хандах боломжтой бол өндгөвчний хорт хавдрын хувьд тийм биш байдаг. Өндгөвч нь хэвлийн гүнд байрладаг бөгөөд ойролцоогоор
2-3 см-ийн хэмжээтэй тул 10 дахин сунасан ч хэвлийн орчмоор үл ялиг товойн гарч ирэх төдий мэдэгдэнэ. Хэмжээ нь томорч, тэсвэрлэхийн аргагүй хүнд болж эмнэлэгт ирсэн өвчтөнүүдийн 4/3-ийг авч үзэхэд, тэр үед өвчин аль хэдийнээ 3-р үедээ орсон байдалтай байдаг.

К: Сүүлийн үед инвазив буюу робот мэс заслын хамрах хүрээ тэлсээр байна. Эмэгтэйчүүдийн хавдар тал дээр энэ нь хэр үр дүнтэй байна?
А: Дэлхий даяар умайн хүзүүний наалдангийн мэс засал нь илүү стандартын дагуу болж өвчтөнд чиглэсэн робот мэс заслаар хийлгэхийг илүүд үзэх болсон байна. Шинчун Сэвэранс эмнэлгийн эх барих эмэгтэйчүүдийн тасаг нь 2006 оны 1-р сард анх удаа робот мэс заслыг хийж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар 80-90%-д хүрсэн байна. Мөн түүнчлэн умайн
хүзүүний хорт хавдрын хувьд нээлттэй мэс заслын давтамж буурч байна гэсэн судалгаа гарсан бөгөөд үүнтэй ч би санал нэг байна. Харин өндгөвчний хорт хавдарын хувьд нээлттэй мэс засал хийх нь түгээмэл байдаг ба эмч нарын туршлагаас шалтгаалан сонголт өөрчлөгдөж болох ч өвчтөнд хүндрэл багатай, сүүлийн үеийн робот мэс заслыг санал болгох болсон.

К: Робот мэс заслыг илүү давуу олон талуудтай гэж үзэж байгаа байхнээ.
А: Өвчтөнүүдэд өвдөлт мэдрүүлэхгүй, шарх сорвигүй гэдэгт бүрэн итгэлтэй байна. Умайн хөндийгөөр 5мм-ийн зүсэлт хийж мэс ажилбар үргэлжилдэг. Юутай ч өвчний хүндрэлүүд бага байхаас гадна, мэс заслын дараа сэргэлт хурдан байхаас аргагүй юмаа. Үдээс өмнө мэс засалд орсон өвчтөн үдээс хойш инээмсэглэн “санасныг бодоход өвдсөнгүй шүү” гэж хэлэх нь хичнээн сайхан гэж бодож байна. Нээлттэй мэс засал хийдэг байхад тэсэхийн аргагүй өвдөлтийг хүчтэй өвчин намдаах эмээр дарж амьдардаг хүмүүсийг харахад сэтгэл өвдөм байдаг байсан.

К: Сэвэранс эмнэлгийн эх барих эмэгтэйчүүдийн тасгийн энэ амжилт дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдөхөөр харагдаж байна.  
А: Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гишүүн орнууд ард иргэдийнхээ эрүүл мэндийн байдлыг индексжүүлэн гаргахад, түүний нэгдсэн үр дүнг харахад 2013 оноос хойш БНСУ-д умайн хүзүүний хорт хавдрын эмчилгээний чанараараараа дэлхийд 1-рт ордог болсон. Үүнээс өмнө Норвегийн дараа 2-рт ордог байсан бол одоо хамгийн шилдэг нь болсон гэсэн үг юм.

 

Талархал

Анхны сэтгэгдлээр эмч та ярилцахад үнэхээр сайхан, эелдэг, өгөөмөр зөөлөн өвчтөн миний сэтгэлд маш сайхан дулаахан сэтгэгдэл төрүүллээ. Амбулаторийн эхний өдөр эдийн шинжилгээ хийж түүнээс хойших өдрүүдэд амжилттай эмчлүүлэн эмнэлгээс гарах дөхсөн байна. Хувиараа бизнес эрхэлдэг миний хувьд амралтын өдөр бараг байхгүй бөгөөд мэс
заслын өдөр хойшлох тусам хавдрын байдал хүндэрч байгаа гэсэн сэтгэлийн зовиур шаналал их байсан. Гэвч эмч маань миний тэр бодлыг мэдсэн ч юмуу мэс засал хийж өгсөн юм. Баярлалаа. Роботоор умайн хүзүүний наалдангийн мэс засалд ороод хэд хонож байна. Яаж ийм хурдан эдгэвээ. Мэс засал үнэхээр сайн болжээ гэж илт мэдэгдэхүйц хурдан сайжирч байна. Ямар азаар эмч дээрээ ирэвээ гэсэн бодол маш олон удаа төрж байна. Химийн эмчилгээ хийлгэх шаардлагагүй гэж хэлэхэд үнэхээр их баярласан. Хойшид идэвхитэй хөдөлгөөн хийж энэ амьдаралаа утга учиртай амьдарнаа. Эмчээ танд үнэхээр чин сэтгэлээсээ талархаж байна.

2018.01-р сар

Хүндэтгэсэн:                Мэс засал хийлгэсэн…………..

 

Leave a comment