mri

mrimri
Тук asked 4 years ago

5 жилийн өмнөөс толгой ойр ойрхон өвддөг байсан ч эмчилгээ хийлгээгүй. сүүлийн үед нүдэнд цус хурж, толгойны өвдөлт ихсэн эмнэлэгт үзүүлэн mri шинжилгээ хийлгэж тархины хавдар гэсэн онош авсан. солонгост эмчлэх боломтой юу?

1 Answers
BTMEDI Care Team Staff answered 4 years ago

Мэдрэлийн мэс заслын профессорын хариу
Жижиг 4th ventricle tumor боловч, оновчтой онош болон цаашид цацраг туяан эмчилгээ гэх мэт нэмэлт эмчилгээ хийх эсэх зэрэг шийдвэр гаргахын тулд Craniotomy and surgical resection хэрэгтэй.

Амбульторийн үзлэг: 70.000-77.000 вон /1удаа
Эхэн үеийн дүгнэлтийн шинжилгээ (амбульторийн жишиг): MRI ойролцоогоор 1.000.000-1.500.000 вон/ шаардлагатай тохиолдол нэмэлт шинжилгээ.
Мэс заслын өмнөх шинжилгээ (цус, шээс, зүрхний бичлэг, цээжний рентгэн зураг) ойролцоогоор 500.000-600.000 вон
Мэдээ алдуулалтын өмнөх үзлэг (өвчтөний суурь өвчний дагуу нэмэлт үзлэг хийгдэж болно) : 70.000 вон / 1удаа
Мэс засал болон мэс заслын урьдчилсан төлбөр : Ойролцоогоор дундаж 35.000.000-45.000.000 вон (ойролцоогоор 10 өдөр эмнэлэгт хэвтэх) / өвчтөний биеийн байдлаас болон өөрчлөгдөж болно.
1) Дээрх төлбөр нь 5 хүнтэй өрөөний төлбөрөөр тооцсон ба 1,2 хүний өрөөнд хэвтэх бол зөрүүг нэмж төлнө.
2) Өрөөний төлбөр (өдөрт): 1 хүний өрөө 500.000 – 600.000 вон, 2 хүний өрөө 300.000 – 400.000 вон, 5 хүний өрөө 150.000-180.000 вон, хоол 27.000-43.000вон / 1 хоол.