Хамтран ажилладаг эмнэлэг
Ким нүдний эмнэлэг
Ким нүдний эмнэлэг

Ким нүдний эмнэлэг нь 1962 онд байгуулагдсан нүдний торлогийн эмнэлэг бөгөөд нүдний өвчлөл тус бүрийн төвийг байгуулж, өдөртөө үзлэг, эмчилгээ, мэс засал хийлгэх нэг цэгийн үйлчилгээ үзүүлж байна. Нүдний мэргэшсэн эмч 40 орчим, резидент эмч 13 нийт 51 гаруй мэргэжлийн эмчтэй. Мөн нүдний мэс засал хийхэд шаардлагатай дотрын эмч, мэдээ алдуулалтын эмч, дүрс оношлогооны эмч, оношлогоо шинжилгээний тасаг нэг дороо байрладаг. Үүнээс гадна, хүндрэлтэй өвчтөнг эмчлэх Нан Жи Хван судалгааны төв болох “Mёнгуг нүдний судалгааны төв” байдаг бөгөөд өвчтөний ая тухыг хангахын тулд контакт линзний өрөө, нүдний шилний төв, хиймэл нүдний өрөө, хараа шалгах төвийг ажиллуулж байдаг.

ID Гоо сайхны эмнэлэг
ID Гоо сайхны эмнэлэг

Дөрвөлжин эрүү, нүүрний тэгш бус байдал, амны гажиг гэх мэт гажигаас болж энгийн амьдралдаа сэтгэл ханамжгүй байдаг хүмүүс өдөр тутмын энгийн амьдралдаа аз жаргалыг олохын төлөө дэлхийн өнцөг бүрээс Айди эмнэлгийг зорин ирж байна.
Ази тивээс гадна Европ, Хойд Америк, Ойрхи Дорнодын олон хэрэглэгчид ID эмнэлэгийн эмнэлэгийн технологид итгэх итгэлтэйгээр үйлчлүүлж байна. Удаан хугацаанд бодон гажиг засах мэс засалд ороод өдөр тутмын амьдралдаа аз жаргатай байж 2дах амьдарлаа ихлүүлж байна.
Манай эмнэлэг нь гоо үзэсгэлэнгээс гадна өвчтөнд 2 дахь амьдарлыг бэлэглэх замыг нээх эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлж байгаа бөгөөд Солонгос төдийгүй дэлхий даяaрх өвчтөнүүдийн төлөө бүхий л чадлаараа ажиллаж байна.

JK Гоо сайхан мэс заслын
JK Гоо сайхан мэс заслын

1998 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн. JK Гоо сайхан мэс заслын эмнэлэг нь 20 жилийн турш эмчилгээний осол гараагүй аюулгүй байдлыг хангаж, орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж, үйлчлүүлэгчдэд тулгуурлан эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлж бүх дэлхийн хүмүүсийн ‘Aз жаргалтай эрүүл амьдралын ‘ төлөө бүхий л чадлаараа хүчин зүтгэж байнa.

Түүнчлэн дэлхий дахины VVIP үйлчлүүлэгчдийн зорин ирдэг олон улсын хэмжээний JK Гоо сайхан мэс заслын эмнэлэг нь гоо сайхан, хөгшрөлтийн эсрэг эрүүл мэнд, сүүлийн үеийн үүдэл эс судлалын анагаах ухаан, Medical Spa & Esthetic гэх мэт олон төрлийн эмчилгээний салбарыг ажиллуулж байгаа ба 20-д орны кординатор болон салбар бүрт гоо сайхны мэс заслын мэргэшсэн эмч хамт олон, олон улсад хөл нийцсэн өндөр зэрэглэлийн эмчилгээний системээр сэтгэл ханамж өгсөөр байна.

Банубаги гоо сайхан мэс заслын эмнэлэг
Банубаги гоо сайхан мэс заслын эмнэлэг

Банубаги гоо сайхан мэс заслын эмнэлэг нь өвчтөнд зөвлөгөө өгөхдөө тус улсын хэлээр өгөх ба эхлээд хийлгэхийг хүсэж буй хэсгийн зөвлөгөө өгөх бөгөөд эмчийн зөвлөгөөний дараа мэс ажилбар хийгдэх өдрийг тодорхойлно. Арьс татах/ хөх/нүүрний хэлбэр засах/арьсны тасаг гэх мэт гоо сайхны эрүүл мэндийн үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлж байна.

Инжэ их сургуулийн Илсан Пэг эмнэлэг
Инжэ их сургуулийн Илсан Пэг эмнэлэг

1999 онд нээгдсэн. Саяхан 800 ортой болгон өргөтгөсөн ба сүүлийн үед эмнэлгийн байгууллагын итгэлцлийн үйл ажиллагаа, Гёнги умард хэсгийн сургалт, судалгаа, сайн дурын үйл ажиллагаанд гол үүрэг гүйцэтгэж байна. Хавдар судлалын төв, түргэн тусламжийн төв болон нярайн эрчимт эмчилгээний төв, шууд холбогдох системтэй хамгийн орчин үеийн дурангийн мэс заслын төв, цочмог харвалт өгсөн өвчтөнд зориулсан харвалтын эрчимт эмчилгээний тасаг, зүрх судасны төв зэрэг дэвшилтэд тоног төхөөрөмжөөр тоноглогдон, төрөлжсөн төвүүдээр ханган эмчилгээ хийж, орон нутгийн байгууллага, олон соёлт гэр бүл, сайн дурын үйлчилгээгээр дамжуулан чадварлаг, найдвартай эмнэлэг болон өргөжиж байна.

Ионсэй их сургуулийн анагаах ухааны их сургуулийн Ганнам сэбэранс эмнэлэг
Ионсэй их сургуулийн анагаах ухааны их сургуулийн Ганнам сэбэранс эмнэлэг

133 жилийн түүхтүй Ионсэй их сургуулийн Анагаах ухааны төв нь БНСУ-ын эрүүл мэндийн түүхэн дэх олон тооны бүртгэлийг гаргасан эрүүл мэндийн байгууллага юм. 1983 онд Ганнам Сэбэранс эмнэлэг нь байгуулагдсанаар БНСУ-ын төв болох Ганнам дүүргийн эрүүл мэндийн байгууллага дунд БНСУ-ын 1-т ордог тэргүүлэгч байгууллагын нэг юм.
Ганнам Сэбэранс эмнэлэг нь 4 дагнасан эмнэлэг (хорт хавдар, нуруу нугас,тархи, зүрх судас, шүд) өвчлөл бүрт тохирсон мэргэжлийн төв (тархины судас, зүрх судас, дотоод шүүрэл • чихрийн шижин, дурангийн төв) , шинжилгээнээс ихлэн эмчилгээ хүртэл нэг цэгийн үйлчилгээг явуулдаг эрүүл мэндийн шинжилгээний төв, гадаад өвчтөнд зориулсан орчуулагчийн үйлчилгээ, эмчилгээний явц болон ая тухыг хангаж өгөх олон улсын эмчилгээний төвөөр дамжуулан тохиромжтой нягт нямбай шинжилгээ, эмчилгээг хийлгэхэд туслаж байна.

Submit a request
БИТИМЕДИ нь илүү олон мэдээлэлээр хангаж, асуултанд хариулахын тулд энд байна.